Боксын эрэгтэйчүүдийн 71 кг-д Б.Төгөлдөр Афганистан, Тайландын боксчинг дараалан ялж, шөвгийн наймд шалгарсан билээ. Азийн наадмын медалийн төлөөх тулаанаа тэр өчигдөр Туркменистан улсын тулаанч Байрамдурди Нурмухамедовтой хийлээ.
Тулааны гуравдугаар үед манай боксчин хүнд цохилтод орсноор шүүгч ялалтыг туркменистан боксчинд заалаа.
Эмэгтэйчүүдийн 75 кг-д эхний тойрогт хийлсэн манай боксчин Э.Эрдэнэтуяа олимпын эрх авах чухал даваанд Тайландын Байсон Манееконд оноогоор ялагдав.
Эрчүүдийн 57 кг-д Г.Лундаа шөвгийн 16-д Японы Шүдай Харадатай 20:00 цагт өрсөлдөнө. Үүний дараа 92 кг-д тулалдах Х.Бекнур 21:30 цагаас эзэн орны боксчин Данабеки Байкевузитай олимпын эрхийн төлөө тулалдах юм.
Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ (Zindaa.mn)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 3 )
Пялдагдаад сурчихсан, энэ нь бүр нийгмийн өвчин болчихсон юм аа.
Тааруухан бна Зодуулаад дууслаа...
Монголын эрэгтэй эмэгтэй бүх боксчид Азийн наадам дээр ээлж дараалан арчаагүй зодуулж хожигдоод дуусаж байхад нь ”Амжилт!” ” Мундаг байлаа, Бахархал” гээд хэдэн зуугаараа бичээд сууж байгаа бодит байдлыг харж чадахаа нэгэнт болисон тэхэг монголчууд, Ийм байхад яаж юм нь хөгжөөд явах вэ дээ