ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням, Дашням өдөр

2023 оны 10 сарын 01

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.10.01, Ням гараг
  • Билгийн тооллын: 17
  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 06.51-18.33
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Балжинням, Дашням өдөр. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top