Боксчин М.Намуун шөвгийн наймд шалгарлаа

2023 оны 09 сарын 30

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 57 кг-д 16 улсын 16 тамирчин тулалдахаар бүртгүүлсэн юм. Монголоос М.Намуун эх орноо төлөөлөн эхний тойрогт БНСУ-ын Жин Хе Ёнтой учраа таарсан билээ.

Таван жилийн өмнө “Жакарта 2018”-д шөвгийн 16-д ялагдаж байсан М.Намуун энэ удаад өрсөлдөгчөө илт давуу хожлоо. Эхний хоёр үеийн дараа шүүгч тоглолтыг зогсоох шийдвэр гаргаж, ялалтыг манай тамирчинд шууд өглөө.

М.Намуун медалийн төлөөх шийдвэрлэх тулаанаа дэлхийн мөнгө, хошой хүрэлтэй Казахстаны боксчин Карина Ибрагимоватай тулалдахаар боллоо

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР (MPA)

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 09 сарын 30

Хэн сайн нь ялаг.орос тролл зайл

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 09 сарын 30

naad muu hasagaa nam tsohi.Saya delhiin hoshoi avarga hasag huuhniig manai Esugen budaa bolgoson .Tuun shig l bakbah heregtei.

1  |  1
Top