ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023 оны 09 сарын 30

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.30, Бямба гараг
  • Билгийн тооллын: 16
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.49-18.35
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top