Ханжоу-2022 | Крикетийн тамирчдад хожил ойр байлаа

2023 оны 09 сарын 29

Гэрэл зургийг: Ч.ГАНБОЛД, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Крикетийн спортын төрлөөр Монголын баг хэсгийн тоглолтоо хийж дууслаа. Эрчүүд эхний тоглолтоо Балбад хожигдсон бол өчигдөр /2023.09.28/ хоёр дахь тоглолтоо Мальдивын эсрэг хийсэн юм.

Манай тамирчид тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн ч төгсгөлөө гүйцээж чадсангүй. Эцсийн дүнд 62/1:60/9 оноогоор Мальдив хожиж, хэсгээсээ нэгээр гарахын төлөө Балбатай өрсөлдөхөөр боллоо.

Манай эмэгтэй баг хэсэгтээ Индонезид, хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөө Хонконгод тус бүр дийлдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top