Гэрэл зургийг: Д.Амаржаргал (Zindaa.mn)
Ханжоу-2022 Азийн наадам үргэлжилж байна.
Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй манай ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн.
Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.
Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм.
Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ
Сэтгэгдэл ( 0 )