ХАНЖОУ-2022 | Азийн хүчирхэг БНХАУ-ын багтай тоглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

БНХАУ-ын Ханжоу хотноо явагдаж буй 19 дэх удаагийн Азийн наадамд анх удаагаа оролцож буй Эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо 1999 оны ДАШТ-ий мөнгө, 1996 оны Олимпын мөнгө, Азийн 9 удаагийн аварга, Азийн наадмын 3 удаагийн аварга БНХАУ-ын шигшээ багтай хийлээ.

Тоглолтын эхнээс талбайн эзэд илүү илүүрхэн тоглож байсан ба үндсэн цагт БНХАУ-ын шигшээ баг 16:0 харьцаагаар хэсгийн эхний хожлоо авлаа.

Манай шигшээ багийн дундаж нас 20.7 байсан нь энэ тэмцээнд оролцож буй залуу шигшээ багуудын нэг юм.

Монголын шигшээ багийн охид дараагийн тоглолтоо 09 сарын 25-нд Узбекистаны шигшээ багтай тоглоно.

Азийн хүчирхэг багтай тоглосон охидууддаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 23

Энэ хөлбөмбөгийн холбоо жаахан ажилламаар л байна даа, мэдээж спорт юм чинь хожиж хожигдолгүй л яах вэ, гэхдээ л одоо хожигдсон ч арай учиртай хожигддог болмоор байна аа

0  |  0
Top