ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

2023 оны 09 сарын 20

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.20, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 5
  • Үс засуулвал: Эд, мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 06.35-18.56
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top