ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулах, гэр бүрэхэд сайн

2023 оны 09 сарын 16

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.16, Бямба гараг
  • Билгийн тооллын: 1
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.30-19.04
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top