Далайн ёроолоос нууцлаг өндөг олджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

АНУ-ын Далай, агаар мандал судалгааны үндэсний газрын эрдэмтэд Аляскийн эрэг орчим үл мэдэгдэх амьтны өндөг байх магадлалтай нэгэн бөмбөлөг олжээ.

“Guardian” хэвлэлд мэдээлснээр, голдоо сонин нүх бүхий тэрхүү алтлаг бөмбөлгийг алсын удирдлагатай судалгааны шумбагч хөлөг 3.2 км гүнд олсон байна.

Эрдэмтдийн ярьснаар, үл мэдэгдэх далайн амьтны байх магадлалтай энэхүү өндөг нь алтан шар өнгөтэй бөгөөд арьстай төстэй нимгэн гадаргуутай аж. Өндөгийн голд нүх байгаа нь эсвэл махчин амьтан дотогш нэвтэрсэн эсвэл өндөгнөөс ямар нэгэн амьтан хагарч гарсан гэж таамаглаж байна. Эл нууцлаг объектын гарал үүслийг тогтоох зорилгоор ДНХ-ийн болон холбогдох шинжилгээ хийж байгаа аж. Хэрэв энэ ямар нэгэн амьтны өндөг бол далайн амьтны ямар төрөлд хамаарахыг тогтоох гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top