Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нэмэлт галт тэрэг явахгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг аялж эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Мягмар, Пүрэв, Бямба гарагийн 20:35 цагт аялдаг Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн нэмэлт галт тэрэг цуцлагджээ. Дээрх галт тэрэгний аялал цуцлагдсан ч Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 275/276-р галт тэрэг өдөр бүр 16:30 цагт аялахаас гадна Пүрэв, Ням гарагт Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 20:35 цагт аялна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top