ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

2023 оны 08 сарын 29

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2023.08.29/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын явцын мэдээллийг өглөө.


МЭДЭЭЛЛЭЭР “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь байсан хатуу хучилттай автозамыг засварлах ажлыг таван багц хэсэгт хуваан хийж байна.

Нэгдүгээр багцын ажил 94 хувь, хоёрдугаар багцын ажил 78 хувь, гуравдугаар багцын ажил 94 хувь, дөрөвдүгээр багцын ажил 68 хувь, тавдугаар багцын ажил 91 хувийн тус тус гүйцэтгэлтэй буюу Улаанбаатар-Дархан чиглэлийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хэсгийн барилгын нийт ажлын хувь 86 хувийн гүйцэтгэлтэй байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр баригдах хоёр эгнээ замын барилгын ажлыг мөн таван багцад хуваагаад хэрэгжүүлж байгаа.

Нэгдүгээр багцын ажил 80 хувь, хоёрдугаар багц 58 хувь, гуравдугаар багц 59 хувь, дөрөвдүгээр багц 55 хувь, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй буюу тус банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд нийт 64 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Дөрвөн эгнээ замын суурь хучилтын ажил Азийн хөгжлийн банк дээр 12 км-ийн хучилт үлдсэн. Бусад хучилтыг хийж,  хэсэгчилсэн байдлаар хөдөлгөөнийг нээсэн. Энэхүү 12 км хучилтын ажлыг есдүгээр сарын 27-ны дотор дуусгахаар байгаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн цагц хоёрдугаар хэсэг дээр 500м, багц гуравдугаар хэсэг дээр 4.2км суурь хучилтын ажил үлдсэн. Бусад суурь хучилтын ажлыг хийж дуусгасан.

Нэмээд гэрээгээр гүйцэтгэгч компаниуд 2023 онд барилгын ажлаа дуусгаж, дөрвөн эгнээ замыг суурь хучилтын ажлаар нь хөдөлгөөн нээхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу дөрвөн эгнээ суурь хучилтаа 2023 ондоо замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(66.181.191.95) 2023 оны 08 сарын 29

Эрт

0  |  0
О(66.181.191.95) 2023 оны 08 сарын 29

Эрт урьд цагт зам бариад л байж,зам тавиад л байж .өвөл болжээ.

0  |  0
Top