"Зорчигч тээврийн төв"-ийг нүүлгэснээр зориулалтын талбай ТАВ дахин ихэссэн

2023 оны 08 сарын 29

"Сонгинохайрхан зорчигч тээврийн төв"-ийн байршлыг сольсонтой холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

(2023.08.29)


МЭДЭЭЛЛЭЭР "2023 оны наймдугаар сарын 25-аас улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний төв байршлаа сольж, хуучнаар “Номин агуулах”-ын байранд нүүн, үйл ажиллагаагаа явуулж байна.

"Сонгинохайрхан зорчигч тээврийн төв"-өөс улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 80 орчим хувь буюу нийт 38 чиглэлийн өдөрт дунджаар 10-150 тээврийн хэрэгсэл, 3000-4000 зорчигчдод үйлчилдэг байсан. Оргил ачааллын үед өдөрт дунджаар 300-4000 тээврийн хэрэгслээр 8-10 мянган зорчигчид үйлчилдэг автобуудал юм.

Нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйлээс нөлөөлсөн. Юун түрүүнд Драгон зорчигч тээврийн төв дээр тавдугаар сарын эхээр засварын ажил гэнэт орсонтой холбоотой өдөр ирэх бүр иргэд, тээвэрчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүсэж байсан. Үүнтэй холбоотойгоор удаа дараа бид тухайн дүүрэг, хорооны оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл ирсэн.

Мөн холбогдох замын цагдаа, тээврийн цагдаагийн албанаас хотын түгжрэлд тодорхой нөлөөлж байна гэдэг байдал үүссэн.

Энэ мэт олон хүчин зүйлээс болоод тодорхой хэмжээний тооцоо, судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авах шаардлага гарсны үндсэн дээр бид энэ сарын 25-ны өдрөөс үйл ажиллагааг нүүлгэж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зориулалтын талбай өмнөх байршлаасаа тав дахин их болсон. Мөн үйлчилгээний зориулалтын талбайр 1.2 дахин нэмэгдсэн. Үйлчилгээний автобус зогсдог талбайд 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхмын хэмжээ 2.7 дахин томорсон. Дээрээс нь зорчигчийн орох гарах хөдөлгөөнийг тусгаарласан зохион байгуулалтыг хийж байна. Ариун цэврийн өрөөг илүү хүртээмжтэй байхаар хийж байна. Зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсгийг бэлтгэж байна.

Дээрээс нь хамгийн хүндрэлтэй асуудал болох хотын нийтийн тээвэртэй холбох ажлын тодорхой төлөвлөлтүүдийг хийн, холбогдох мэргэжлийн байгууллагууддтай хамтран ажиллаж байна.

Юун түрүүнд хувийн хэвшилтэй хамтарч, “UB CAB”-ын 10 таксийг байршуулж иргэдэд үйлчилж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.113.41) 2023 оны 08 сарын 30

САЙД БЯМБАЦОГТЫН АШИГ ОРЛОГО ОГЦОМ ӨСЧ ТҮҮНИЙ НЬЮПРОГРЕСС КОМПАНИЙН ГАЗАР ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН !!! ТҮГЖРЭЛ 20 ДАХИН НЭМЭГДСЭН!!!

1  |  0
Ханд(66.181.181.172) 2023 оны 08 сарын 30

Ёстой сайхан санаа \n0

0  |  0
lapsha(59.153.86.56) 2023 оны 08 сарын 30

Номин агуулахын харалдаа төмөр зам засмалаа нэвт нүхэн гүүр гаргаад баруун тийш замтайгаа нийлүүлчихвэл бүр сайн\n

1  |  0
зочин (66.181.160.32) 2023 оны 08 сарын 30

Маш зөв ажил шүү

2  |  0
Bat(66.181.189.203) 2023 оны 08 сарын 29

Хотоос гарга.22 тийшээ !!!!!

1  |  0
Top