Малчин айлын охин Ганнамын шилдэг эмнэлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хагалгаа хийлгэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02


Дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэгч Өмнөд Солонгосын Ганнам дүүргээс зохион байгуулан Монгол Улсын Хэнтий аймгийн Галшар сумын малчин айлын охин төрөлхийн “чихний дутуу хөгжил”-тэй Д.Энхмандахад үнэ төлбөргүй эмчилгээ хийхээр болсон сайхан мэдээг бид хүргэж байна.

Ганнам дүүрэг 2023 онд Монгол Улсыг онцлон эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан ажиллаж байгаа ба энэ хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Солонгосын хамгийн нэр хүндтэй “Ганнам Северанс” эмнэлэгтэй хамтран Хэнтий аймгийн Галшар сумын малчин айлын охин 14 настай Д.Энхмандахад чих суулгах хагалгаа болон хагалгааны дараах эмчилгээ, зочид буудал, замын зардлыг бүрэн хариуцан “сайн үйлсийн эмчилгээ” үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Одоогоор Д.Энхмандах охин ээжийн хамт БНСУ-д очоод байгаа ба хагалгааны урьтал шинжилгээнүүдээ амжилттай өгч, чихний дэлбээ суулгах хагалгаандаа ороход бэлэн болсон байна. Эмчилгээний хүрээнд Д.Энхмандах охины хавирганы мөгөөрсөөс авч, чихэнд дэлбээ суулгах хагалгааг хийх ба улмаар 2-3 сарын дараа дараагийн шатны эмчилгээг хийж, чих суулгах хагалгаа бүрэн үр дүнгээ өгнө гэдгийг “Ганнам Северанс” эмнэлгээс мэдэгдсэн юм. Мөн охинд суулгах чихний хэлбэр болоод чихний арьсны өнгө нь төрөлхийн мэт харагдаж, гоо сайхныг нэмэгдүүлэх болно гэдгийг олон жилийн туршлагатай эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа. 
 



Малчин айлын охин Д.Энхмандах БНСУ-д очоод байгаа нь (2023.07.20)

“Ганнам Северанс” эмнэлэгт эмчилгээ хийлгэх Д.Энхмандах нь төрөлхийн баруун чих сонсголгүй, баруун чихний дэлбээний хөгжил дутуу /microtia/ гэсэн онштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг аж. Харин Ганнам дүүргээс “хуваалцах” эмчилгээний төсөл хэрэгжүүлэх болсны дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас сонгон шалгаруулалт явуулж, Монголд эмчлэх боломжгүй төрөлхийн өвчний оноштой 70 гаруй хүүхдээс малчин айлын охин Д.Энхмандахыг сонгож, Ганнамд эмчилгээ хийлгэхээр болсон юм.

Д.Энхмандах охинд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа “Ганнам Северанс” эмнэлэг нь “Йонсей” их сургуулийн эрүүл мэндийн системийн бүрэлдэхүүн болон 1983 онд Сөүлийн Ганнам хотод байгуулагджээ. Өдгөө мэргэжлийн төрөлжсөн дөрвөн эмнэлэг, 47 тасагтайгаар "Шинжилгээний төвөөр тоноглогдсон гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг"-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Ганнам Северанс” эмнэлэг "үзлэг шинжилгээ-амбулатори-хэвтэн эмчлүүлэх-мэс засал” гэсэн төрөлжсөн үйлчилгээг гадаад болон дотоодын өвчтөнүүдэд хүргэж байна. Дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэгч Ганнам дүүргийг бүрэн төлөөлөх “Ганнам Северанс” эмнэлэгээс жилд 990 мянган хүн амбулаторийн үйлчилгээ авдаг бол 250 гаруй мянган өвчтөн хэвтэн эмчлүүлдэг томоохон эмнэлэг юм.

Энэ удаагийн сайн үйлсийн эмчилгээг зохион байгуулж буй Ганнам дүүрэгт 2809 эрүүл мэндийн байгууллага, 63 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-д ирсэн жуулчдын 40 хувь нь Ганнам дүүргийг зорин ирдэг байна. Иймд Ганнам дүүргээс эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээ авагчдад зориулж мэргэжлийн 39 координатор орчуулагч ажиллуулж эмнэлгийн цаг захиалах, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө авах зэрэг үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн зэрэгцээ буудал захиалга, онгоцны буудлаас тосох, аяллын маршрут танилцуулах зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Zindaa.mn сайтын хамт олон Д.Энхмандах охины эмчилгээний мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. Та бүхэндээ эрүүл энхийн эрхэм жаргаланг ерөөе.
 


Уншигч та “Ганнам Северанс” эмнэлэгтэй  холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

Gangnam Medical Tour Center
 

  • Tel : +82-1661-2230
  • E-mail : medicaltour.gangnam@gmail.comz
  • Homepage : http://medicaltour.gangnam.go.kr
  • http://www.facebook.com/gangnammedicaltourcenter

Gangnam Severance Hospital
 

  • International Health Care Center
  • Tel : 82-2-2019-3600 (Korean, English only)
  • E-mail : gnseverance2@yuhs.ac
  • Homepage : gs.severance.healthcare/gs-en

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(211.36.139.93) 2023 оны 08 сарын 03

Энэ хүүхдийн өмнөөс баярлаж байна. Ирээдүйд нь том өөрчлөлт гарч байгаа даа

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 08 сарын 02

yls guren gej uum l baudag yum. baunaa 40 jiliin omnoos guilgachin opon modny navch butsalgaj iddeg baisan yls onoodor ene xemjeend

0  |  0
иргэн(103.57.92.33) 2023 оны 08 сарын 01

1 ч гэсэн хүүхэд эрүүл болж байгаад баяр хүргэе

0  |  0
Жирийн иргэн(211.200.60.169) 2023 оны 07 сарын 27

Хүүхдэд тусламж үзүүлж байгаа нь сайхан л байна. Гэхдээ нэг хүүхдийг үнэгүй эичлээд ар араас нь ирэх олон хүмүүс маш өндөр төлбөр төлнө. Энэ д Эмнэлгийн аялал жуулчлал, сурталчилгаа ш дээ

0  |  0
xx(122.201.31.32) 2023 оны 07 сарын 27

yu we ene dotor ni mongol hun bgaamu? buruu dalbaa bna shde ene barisan humuus ni yum helddgui yumu

0  |  0
Top