Орон нутагт болох ТОМООХОН БАРИЛДААНУУДЫН хуваарь

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Орон нутаг болон хөрш орнуудад болох баяр наадам, бөхийн барилдааны хуваарийг танилцуулъя. 
 

1. Ардын хувьсгалын 102 жилийн ой, Архангай, Завхан, Төв, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тусын аймагт болно.

2. Дорноговь аймгийн баяр наадмын бөхийн барилдаан долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд болно.

3. Өвөр Монголын Ордос хотод долоодугаар сарын 28, 29-нд Өвөр монгол 256 бөхийн барилдаан болно. Монгол талаас 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.

4. Говь-Алтай аймгийн баяр наадам наймдугаар сарын 01-02-ны өдрүүдэд болно.

5. Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Үндэсний бөхөөр 256, Өвөр монгол, Буриад бөхөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно.

6. Өвөр Монголын Ордос хотод наймдугаар сарын 08, 09-нд Өвөр монгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.

7. ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам наймдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.

8. ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 26-ны өдөр Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.

9. Тува улсын аварга Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар наймдугаар сарын 27-ны өдөр Кызыл хотод болно. Мөн зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөхчүүдэд тус бүр 30,0 сая төгрөгний мөнгөн шагналтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.161.54) 2023 оны 07 сарын 28

Ulaanbaatariin omhii baasaa tseverchih gants tseverleh baiguulamjgui baij yasan ch ih naadamsag guilgachinguud be

4  |  0
Top