ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэхэд сайн

2023 оны 07 сарын 19

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.19, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 2
  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.13-20.44
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top