ДОРНЫН ЗУРХАЙ: Хүү сангийн эх хатгах, эд агуурс авахад сайн

2023 оны 07 сарын 18

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.18, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 1
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.11-20.45
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top