ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

2023 оны 07 сарын 16

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.16, Ням гараг
  • Билгийн тооллын: 29
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 05.09-20.47
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top