А.Миеэгомбо: Миний буруу шүү, догдлоод алдаа гаргачихлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Үндэсний их баяр наадмын төгсгөлд түрүүл, үзүүрлэсэн бөхчүүдээс тусгайлсан ярилцлага авах үүргийг энэ жил хөтлөгч А.Миеэгомбо гүйцэтгэсэн билээ. Ярилцлагын үеэр бөхчүүдийн цол, нутаг усыг буруу хэлж, зарим алдаа гаргасандаа хөтлөгч уучлал хүсэж, дараах байр суурийг илэрхийлжээ. 

А.МИЕЭГОМБО: Наадмын найруулагчийг эрт сонгодог байвал сайн

Үзүүр бөхийнхөө сумыг буруу хэлж алдаа гаргалаа. Түмэн олноосоо, нэн ялангуяа Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ард иргэдээс, аав ээжээс нь хүлцэл өчье. Миний буруу шүү. Догдлоод алдаа гаргачихлаа. Би архинд дурладаггүй. Тэр тусмаа ийм чухал, том арга хэмжээн дээр архи дарс огт амсдаггүй.

Шөнөжингөө л хараалгууллаа. Загнууллаа. Заримд нь доромжлууллаа. Үндэсний телевизийн нөхөд маань ч онцгой илүү дайрлаа. Найз нөхөд, ажлын хамт олондоо ч чамгүй л зэмлүүллээ. Үүн дотроос нөхөрсөгөөр зөвлөх хүмүүс ч бас байлаа. Бүгдийг нь шүүн тунгааж хонолоо. Алдсан нь үнэн. Миний л буруу. Харин алдаанаасаа сургамж авч, цаашид алдахгүйн тулд өөр салбарын үйл ажиллагаа хөтлөхөөр бол мэргэжлийн улсуудаас нь сайтар зөвлөгөө авах, Редакторыг урьдчилж заавал текст бэлдэж өгөхийг шаардах, Сандарч тэвдэлгүй, талбиун сайхан хөтлөхийг хичээх ёстойгоо ухаарлаа. Далимд нь Төрийн наадмын нээлт, шууд дамжуулалттай холбоотой олон зүйл дээр дотор нь хэд хоног суухдаа ажиглагдсан зарим нэг бодлуудаасаа хуваалцъя.

Г.Доржсамбуу, Д.Сосорбарам, Н.Ганхуяг, Н.Наранбаатар, Б.Баатар, Г.Цоггэрэл, Б.Анар гээд үе үеийн наадам найруулсан олон сайхан найруулагчид энэ зовлонг биеэр туулсан ч ажил сайжруулахад нэмэр болоосой гэсэндээ, төр засгийнхан маань ойлгоосой, дүрэм журмаа өөрчлөөсэй гэсэндээ дур мэдэн 3 хэсэг бүхий санал, шийдлээ дор сийрүүллээ.

1. Сонгон шалгаруулалтын тухайд

Жил жилийн наадам болдогоороо л болно. Манай төрийнхний алдаа тухайн наадмын Ерөнхий найруулагчийг тэр жилийнхээ хавар л арайхийн сонгодог. Уг нь 2024 онд наадам найруулах найруулагчийг 2023 оны 9-12 сард сонгон шалгаруулаад, ажилд нь оруулвал сайхан найруулга гарах магадлал өндөр. Тулгаж сонгодог нь уран бүтээлийн талаар тодорхой ойлголтгүйн шинж гэж санагддаг даа. Клипийг бол 2-3 сард хийчих байх аа. Иймд ерөнхий найруулагчийн сонгон шалгаруулалтыг эртнээс зарладаг байвал сайн байна.

2. Төсөв санхүүжилтийн тухайд

Наадмын сонгон шалгаруулалтад жил бүр найруулагчид саналаа өгөхгүй байна гэх зовлон Соёлын яамны толгойны өвчин болсоор удсан. Асуудлын гол нь санхүүжилтийг хоцроодог, тулгадаг. Ухаандаа наадмын эхний санхүүжилт 6 сарын сүүл, 7 сарын эхэнд орж ирэх нь түгээмэл. Зарим жил найруулагчид нь “Сүүл мөнгө нь 9 сар дөхүүлж орж ирлээ” гэж ярихыг ч сонсож байлаа.

Зүй нь тухайн жилийнхээ 1 сараас эхлээд зохих графикийн дагуу санхүүжилтүүд нь өгөгдөөд явбал тэр олон уран бүтээлчийн хувцас үйлдвэрлэл, тайз засал, техникийн түрээс, хоол хүнс, студийн төлбөр, ажилчдын цалин хөлс зэрэг он гараад л эхэлчихдэг зардлуудыг хаахад тун чиг нэмэртэй. Харамсалтай нь энэ бүх зардал, санхүүжилтийг найруулагчид наадмын өдөр хүртэл өөрөө л олж, зохицуулах хүндхэн сорилттой тулгардаг. Багадаа л 500 сая төгрөг. Ийм учраас наадмын найруулагчаар залуус саналаа өгч орж ирэхгүй байна. Энийг уран бүтээлчид бид дотроо л яриад, шаардаад байхаас олон нийтэд дэлгэж тавьсан нь үгүй. Санхүүжилтийг эртнээс шийдэх энэ асуудлыг Шадар сайд, Сангийн сайд, Соёлын сайд гурав нийлж суугаад зарчмын өөрчлөлт хийвэл шийдэж болохоор л ажил санагддаг.

3. Найруулга, зохион байгуулалтын тухайд

Наадмын комисс тухайн жилийн наадмын зохиол дээр ажиллаж зөвлөгөө өгөхдөө найруулагчийн орон зай руу хэт их халдаж, дураараа өөрчлүүлдэг, зарим нэг түүхэн үйл явдлыг заавал оруулдаг байдлаа болих хэрэгтэй байна! Атал үзэгч олон тухайн найруулагчийг л дүгнэдэг. Түүнийг л шүүмжилдэг шүү! Ялыг нь үүрүүлэх гэж байгаа бол ямбыг нь ч мөн эдлүүлэх хэрэгтэй, найруулагчид! Уран бүтээлчийн орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй.

Жил бүрийн наадмын нээлт, хаалтанд бүжигчид, дуучид, циркчид, хөтлөгчид, нэвтрүүлэгчид, цэргүүд, хүүхдүүд, сайн дурынхан, ардын авъяастнууд гээд 600-1500 хүн ажилладаг. Үнэндээ мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтрахгүй бол хүчрэхгүй тал бий. Төрийн олон ч байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага тулгарна. Тэр бүхэнд товлосон хүмүүсийг нь удирдлагууд нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй, өгөх, өгөхгүйн зовлон бас байх юм аа. Энэ бүгдээс болоод найруулгын ажил байнга доголдох, өөрчлөгдөх асуудал гардаг юм байна.

Төв цэнгэлдэхэд л гэхэд шууд дамжуулалтан дээр ажиллаж буй зураглаачид өндөрхөн газраас бичлэгээ хийх боломж хомс. Ямар сайндаа л үндсэн хөтлөгчид ажиллаж буй хэсэгхэн дугуй хэсэгт овооролдох вэ. Ард нь сууж буй нэвтрүүлэгчид уг нь дотор байвал илүү зохилтой ч, үндэсний радио, үндэсний телевизийн шууд дамжуулалт 1 давхрын өрөөнүүдээс зэрэг явдаг тул өрөө олдохгүй. Ингээд нартайд ч, бороотойд ч гаднаас л уншихаас өөр сонголтгүй. Энэ жилийн нээлтээр туслах нэвтрүүлэгчээр ажилласан Оюун эгч бид хоёр л гэхэд тайзны ард, пультны хажуунаас ажилласан. Өмнөх жилүүдэд ч бас тэгдэг байсан гэнэ. Даанч бүх уран бүтээлчдийн бөгснөөс харж зогсоо бид хөгжмөөрөө л баримжаалахаас өөр аргагүй байдаг юм байна. Иймд төв асрын зүүн талд зураглаачдыг зогсоох томхон шиг байгууламж шинээр бариад өгвөл илүү цэгцтэй, ажиллахад дөхөм болохоор санагдлаа. Тэгвэл нэвтрүүлэгчид бид найруулагчтайгаа зэрэгцэж суугаад, зааврыг нь дагахад нэмэртэй болов уу.

Наадмаар үндсэн хөтлөгчөөр ажиллах уран бүтээлчдийн тухайд зарим нэг улс “өмчлөх” байдалтай болоод уджээ. Ахмад уран бүтээлчдийнхээ ур чадварыг голсонгүй. Гагцхүү залуу нэвтрүүлэгчиддээ боломж олгох цаг нь болжээ! Наадмын найруулагчид ч үүнийг дээрээс ирсэн шаардлагаар бус, өөрийн сонголтоор хийх ёстой санагдана. Мэдээж мөхөс миний бие үүнд тэнцэхгүй бөгөөд өөр нэвтрүүлэгчдэд хамаатай асуудал ярьж байгааг найзууд бүрнээ ойлгоно биз ээ.

Манайд Монголын үндэсний радиогийн нэвтрүүлэгчид, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгчид, Орчуулгын киноны уран бүтээлчид 3 том газрын хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллах чадавхитай олон арван залуу уран бүтээлч бий. Тэднээс сонговол жил жилийн наадмууд өөрийн гэсэн олон сайхан өнгө аястай болох нь дамжиггүй ээ.

“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” жил жилийн наадамд чадварлаг, сайн сэтгүүлчдээ гаргаж нээлт, хаалтын ажиллагаанд хамтран ажиллаж байвал тун хэрэгтэй санагдлаа.

Микрофоны хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үндсэн нэвтрүүлэгчид, бөхийн тайлбарлагчид, бөх, морь цоллоочид, дарга нарын индэр гээд хэд хэдэн газар шууд дамжуулалт зэрэг явагддаг юм байна. Энэ асуудал бол найруулагчтай биш Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхний хариуцсан асуудал юм билээ. Заримдаа микрофон шаардлагатай болоод ийш тийшээ сандраад гүйж байгаа явдал нүдэн дээр илт. Хариуцсан хүнгүйн л илрэл юм даа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн микрофонуудыг нэгдсэн удирдлагатай болгож, нэг пультнээс ч юм уу явуулдаг болгох хэрэгтэй санагдлаа... Гэх мэтчилэн яриад байвал анхаарах, шийдэх, өөрчлөх зүйлс чамгүй их харагдлаа. Мэргэн уншигч та тольдон болгоох буй за. Өөр бусад санаа, шийдлээ ч мөн чөлөөтэй хуваалцаарай.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.29) 2023 оны 07 сарын 16

Хатуу хуультай оронд бол толгойгоо авхуулсан л даа... Түүнийг өмөөрөөд улин хуцаад байгаа ОРК-ууд түүнтэй адил хоосон толгойнууд... Нэг муу сайн дурын уран сайханч байж бас санал манал гэчихжээ чааваас... Ичсэн хүн хүн ална гээч нь болж дээ Монгол наадмыг гутаасан муу лалар.Одоо хүмүүсийн нүүр яаж харнаа энэ муу новш...

0  |  0
Zochin(66.181.161.252) 2023 оны 07 сарын 14

Yun surgaaal ve,olni Tamil gesnguud alda gargsn,uchlarai,geched dahiad l aldaa,dahiadl ard tumne hundlehguibyuma,alda gargsn bol ....dahin dahin garch ireed bdgiig oilgohgui yuma,or ajil hiigechee,zz

0  |  0
зочин(103.229.123.36) 2023 оны 07 сарын 17

Залуу минь , ажлын байраа тэмцэж байж, ахмадуудаасаа илүү байж олж авч ачадахгүй бол хохь нь дээ. Ажлын байр, карьерыг гуйж авдаггүй, ”гуядаж” авдаг юм. Чамд бол энэ мэргэжил огт зохихгүй. Учир нь чамд тэмцэх чадвар алга

1  |  0
дүгнээч (202.9.46.63) 2023 оны 07 сарын 15

манай монголчууд ерөөсөө уучлал гуйж сураагүй оркууд! уучлаарай гэчихээд араас нь баахан балиар юм ярина, энэ муу хөгийн новшийн банди ийм алдаанууд гаргасан нь ерөнхий мэдлэгийн түвшин маш муу бгаагийн илрэл. энэ орк архи уугаагүй нь үнэн. дээр үеийн хөтлөгчид архи уух тусмаа онгод нь бадарч алдаа гаргадаггүй бсан.

2  |  0
... (192.82.68.224) 2023 оны 07 сарын 17

Chaddag yumaa l khii dee

2  |  0
Zochin(107.116.79.73) 2023 оны 07 сарын 15

Naadamnii neelt mash saihan urd urdiinhaas iluu,boh sur mori ch bas saihan gants neg hel amiig ul tootsvol Haaltiin tuhaid jaahan tiim ontsgoilood Chinii aldaanuud ymarch hotligchiin chadvar bhgui tegeed bas yun olon sanal manal hutsaad bgaan!

1  |  0
Зочин(103.229.123.40) 2023 оны 07 сарын 17

Эхлээд өөрийнхөө толгой дээрх бухалаа хар. Олгой минь.

2  |  0
Зочин(103.26.195.150) 2023 оны 07 сарын 17

Ардчилсан нийгэм юм даа Соц үед бол арга хэмжээ авахуулсан

4  |  0
Irgen(68.146.199.167) 2023 оны 07 сарын 17

Ug n nudii n xaraxad eruul um shig xirnee xelj yarij bgaa n yavch eruul bish.. Xervee uugaagui eruul bsan bol yamarch ch chadvargui gar

4  |  0
Zochin(68.146.199.167) 2023 оны 07 сарын 15

Uuchlalt guij bas sanaa onoogoo xeldeg chine zuv... Gexdee uuruu yaj yavaad ter shuud yariltsaga avaxaar tomilogdson be gedeg chine mash sonin bna. Er n bol daxij kamernii umnu bitii garaaraigej zuvlue. Bi suuldee umnuus n icheed asuult asuuxad n zuragtniixaa duug xaagaad buxchuudiig xariulaxad n changalj blaa.

1  |  0
Кк(64.119.24.119) 2023 оны 07 сарын 15

Өөрөө уначаад хажуудах хүнээ муулаашшш

1  |  0
Zochin(68.146.199.167) 2023 оны 07 сарын 17

Tiim xariutslagatai shuud damjuulga xiij bgaa xun ertnees xelex ugee yag tag beldchixsen bx yostoi. Uuriin chine xuvid kameriin umnu anx garch bga xun sandraad xelex ugee martaad bantsandaa baaxan buruu zuruu yaridagtai l adil xaragdsan.Mash bie barij ichsenee nuux gej baaxan undur duugaar uy xamaagui yarij bga xaragdsan.Yadaj olon um chalchilgui tovchxon asuult asuugaad yavsan bol xen ch chamaig goochloxgui bsan. Xamgiin teneg n exnii buxuus asuult avaxdaa bi ch bas taniig demjij bsan xunii neg bna ch gex shig tegeed uzuurlesen buxiin nuur ruu xaraad bantaj ch bx shug... Yamarch medremjgui...

4  |  0
Ц(139.5.217.232) 2023 оны 07 сарын 15

Хаалтыг нээлт гэчих шиг болсон..аль алдахыг тэр гэхэв дээ

4  |  0
зочин(66.181.184.18) 2023 оны 07 сарын 15

Би энэ Миеэгомбо гэдэг залууг танихгүй, сайн мэдэхгүй, гэхдээ дээр бичсэн зүйл нь үнэхээр амьдрал дээр байдаг л асуудал гэж бодож байна. Алдаа гаргасан, өөрөө алдаагаа ухаарч байгаа бол нэмж дээрээс нь дэвслэх бол монгол хүний мөн чанар биш шүү

5  |  1
Цог(64.119.25.64) 2023 оны 07 сарын 17

Алдаагаа ухамсарлаагүйн улмаас бусдыг шүүмжилж эхлэв үү дээ. Тэгээд бас ийм тэнэг алдаа гаргаж юм сураагүй байж хуучцуулаа жийх нь. Эхлээд ахмадууд шигээ нухлуулж туршлага суусан хойно оо үндсэн хөтлөгчөөр ажиллах хэрэгтэй. Залууцуул минь өөосдийгөө чадвартай гэж бүү бод. Чи улаан түүхий чадваргүй тайлбарлагч гэдгээ өчигдөр харуулсан

4  |  0
Зочин(202.126.89.86) 2023 оны 07 сарын 13

За нэг бөхийн аймаг сумыг буруу хэлэх зэрэг бол байх л асуудал, тийм чухал ч юм биш, Монголоосоо гараад явчихаагүй л бол болоо ш дээ, жалга дов тийм чухал уу

0  |  0
Өвөрхангайн уугуул(43.231.113.84) 2023 оны 07 сарын 14

Зүгээр дээ алдаж байж сургамж авч сайжирнаа.Хэн хүнгүй догдлосон үе шүү дээ

1  |  0
(31.10.160.235) 2023 оны 07 сарын 15

Uvur hangain numrug sum?? Avarga gesnee garid bolood duussan.bas naadmiin neeltiig neeyee gej avsan.

2  |  0
Зочин(202.126.89.112) 2023 оны 07 сарын 15

Баахан буруу хуцчихаад бас санхүүжилт гэж донгосноо.Мөрөөрөө гудраад явж байхгүй.

3  |  0
ЗОЧИН(122.201.21.153) 2023 оны 07 сарын 15

БИЕЭ ТООСОН Т1. ХАРИУЦЛАГА ТҮЙ Ч БАЙХГҮЙ ! НЭР ТӨР , МӨНГӨ ХӨӨСӨН Т1. ДОГДЛООД Ч ГЭХ ШИГ ХУЦВАА !!!

4  |  0
Top