Шагайн харвааны төрөлд Өмнөговь аймгийн мэргэчүүд түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний сурын харваанд улсын цолны болзол хангасан харваачдад цол, бай шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 83 багийн 656 харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" ХХК-ийн багийн харваач тэргүүн байранд, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бурд" ХХК-ийн баг дэд байрт шалгарсан бол гутгаар байрыг Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ" ХК, "Алдар спорт хороо"-ны баг тус тус эзэллээ.

Шагайн өсвөрийн багийн харвааны төрөлд 10 багийн 79 харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрт Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн "Хулшанд" ХХК-ийн баг, дэд байрт Н.Чингүүнболд ахлагчай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" ХХК-ийн баг, гутгаар байрт Э.Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн "Ов алтан аргай Шонхор" баг тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top