Улсын аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэж ДАВУУЛЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. 

Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амласан.  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан барилдлаа. 

Долоогийн давааны эхэнд Улсын гарьд М.Бадарч аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо давсан бол өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн Улсын аварга О.Хангай аймгийн арслан Г.Ганхуягаар давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Мөн энэ даваанд Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа. 

Ингээд долоогийн давааны төгсгөлд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагт хаялцаагүй тул Үндэсний бөхийн барилдааны дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу шийдвэрлэж, Н.Батсуурийг идэвхтэй барилдсанд тооцож, давуулах шийдвэрийг Хөлийн цэц гаргалаа. 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад мөн дараах өөрчлөлтууд орсон болно. 
 

  • Барьцгүй барилдаан 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ)
     
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан 20 минут үргэлжилнэ. Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана гэсэн үг.
     
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
     
  • Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
     

ДОЛООГИЙН ДАВАА
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Ц.Содномдорж (У.ар)
  2. О.Хангай (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. М.Бадарч (У.г) - С.Сүхбат (А.х.а)
  4. Б.Пүрэвсайхан (У.з) - Ц.Бямба-Отгон (У.х)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балай(66.181.161.95) 2023 оны 07 сарын 12

Энэ ёстой утгагүй, нотой дүрэм байна.

0  |  1
Батжаргал(202.55.188.46) 2023 оны 07 сарын 12

новшын наадам болж бна даа бүх ёс уламжиллаауландаа гишгэж яваа Монголын луйвараа гэж

0  |  1
Равдан(202.126.88.221) 2023 оны 07 сарын 12

Уртын дуу урт байна гээд богинсгох дүрэм гарга даа

0  |  1
Равдан(202.126.88.221) 2023 оны 07 сарын 12

Монгол уртын дуу урт удаан байна гээд богинсогох дүрэм гарга даа дарга нараа болох уу????????????

0  |  1
Top