Аварга О.Хангай долоо давж, ШӨВГИЙН ДӨРӨВТ үлдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. 

Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амласан. 

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан барилдлаа. 

Долоогийн давааны эхэнд Улсын гарьд М.Бадарч аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо давсан бол өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн Улсын аварга О.Хангай аймгийн арслан Г.Ганхуягаар давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Мөн энэ даваанд Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа. 

ДОЛООГИЙН ДАВАА 
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Ц.Содномдорж (У.ар)
  2. О.Хангай (У.ав) - Г.Ганхуяг (А.а)
  3. М.Бадарч (У.г) - С.Сүхбат (А.х.а)
  4. Б.Пүрэвсайхан (У.з) - Ц.Бямба-Отгон (У.х)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top