Улсын арслан Б.Орхонбаяр ЗУРГААГИЙН ДАВААНД өвдөг шороодлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. 

Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амлаж барилдан, өвдөг шороодлоо.

Шинээр Улсын начин цолны болзол хангаад буй Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг ийн Улсын харцага цолонд хүрч байна. 
 

ЗУРГААГИЙН ДАВАА
 

  1. Н.Батсуурь (Дая.а)  -  Э.Ууганбаяр (А.х.а)
  2. О.Хангай (У.ав) - Д.Тогтохжаргал (А.а)
  3. Ц.Содномдорж (У.ар) - Г.Бадрах (У.х) 
  4. Б.Орхонбаяр (У.ар) - Г.Ганхуяг (А.а)
  5. М.Бадарч (У.г) - Э.Даш (У.н) 
  6. Б.Пүрэвсайхан (У.з) - Л.Отгонбаатар (Ц.а)
  7. М.Лхагвагэрэл (У.з) - С.Сүхбат (А.х.а)
  8. Ш.Пүрэвгарьд (У.х) - Ц.Бямба-Отгон (У.х)

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top