ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр их хүмүүнтэй уулзахад сайн

2023 оны 07 сарын 12

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.12, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 25
  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 05.05-20.50
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top