ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр буян номын үйлийг эхлэхэд сайн

2023 оны 07 сарын 11

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.11, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 24
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.04-20.51
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Гал

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top