ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйлд сайн

2023 оны 07 сарын 10

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.10 / даваа гараг
  • Билгийн тооллын: 23
  • Үс засуулвал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.04-20.51
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Гал

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top