ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр эе, эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулахад сайн

2023 оны 07 сарын 05

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.07.05, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 17
  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 05.00-20.54
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.

Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top