ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ

2023 оны 07 сарын 06

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.06, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 18
  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 05.00-20.53
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top