ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн

2023 оны 07 сарын 01

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.01, Бямба гараг
  • Билгийн тооллын: 13
  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.57-20.55
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top