ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Аргын тооллын 6 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 12

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.56-20.55
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 6 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 12, Онгоц одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top