12 тэмцээнд дараалан түрүүлсэн БОСОО ОХИН

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд газар газраас өсвөр үеийн шилдэг тамирчид олноор хүрэлцэн ирж оролцож буй. Боксын төрөлд охидын 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж алтан медаль хүртсэн. 14 настай Амина охин боксын спортоор хичээллээд нэг жил, долоодугаар сарын хугацаанд 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн супер амжилтыг үзүүлээд буй.

Тэрбээр Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваагийн удирдлага дор боксын спортоор хичээллэснээс хойш асар богино хугацаанд өндөр амжилт үзүүлэн оролцсон тэмцээн бүртээ шар өнгийн медаль зүүж одоогоор ялагдал гэдгийг амсаагүй яваа. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпийн гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам гээд дөрвөн том тэмцээнд нэг амьсгаагаар аваргалсан юм.

Түүнийг “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, боксын анхны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай ижил төстэй техниктэй хэмээн боксын мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөө ч Сэрдамбыг хүндэлж биширч түүн шиг мундаг боксчин болох зорилготой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuvshintur (103.161.242.97) 2023 оны 06 сарын 29

Mundag my naiz

2  |  0
Jargalmaa(66.181.161.208) 2023 оны 07 сарын 01

Mundag

3  |  1
Зочин(202.21.116.86) 2023 оны 06 сарын 30

Мундаг\n охинд баяр хүргэе

7  |  0
Top