ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг дуудуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 25

Аргын тооллын 6 сарын 25, Адьяа гараг. Билгийн тооллын 7

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 6 сарын 25, Адьяа гараг. Билгийн тооллын 7, Харцага одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top