ДОРНЫН ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 24

Аргын тооллын 6 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 6

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 6 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 6, Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top