ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

 

Аргын тооллын 6 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 5

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 6 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 5, Их морь одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top