ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Аргын тооллын 6 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 2

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 6 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 2, Өглөгт охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top