ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 11

Аргын тооллын 6 сарын 11, Адьяа гараг. Билгийн тооллын 23

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 04.53-20.50
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 6 сарын 11, Адьяа гараг. Билгийн тооллын 23, Шувуун хошуут одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top