Төрийн 217.7 мянган албан хаагчийн цалинг нэмэхээр шийдвэрлэлээ

2023 оны 06 сарын 02

Засгийн газрын өчигдрийн /2023.05.31/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргаж, УИХ-д өргөн барихаар болсон. Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчдын цалинг дараах байдлаар нэмэхээр болжээ.


ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Төсвийн тодотголын 1.8 их наяд төгрөгийн бараг тал нь төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл байгаа. Монгол Улсын 225 мянган төрийн албан хаагчийн 217.7 мянган албан хаагчийн цалин нэмэгдэнэ. Үүнд өндөр дээд албан тушаалтай, өндөр цалинтай хэсэг бүлэг хүмүүсийн цалинг нэмэхгүй.

-Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарт ажиллагсдын суурь цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгоно. Энэ бол суурь цалин. Үүн дээр үр дүн гүйцэтгэл, зэрэг дэв, ажилласан жил, хөдөө орон нутаг гэх мэт нэмэгдлүүд нэмж тооцогддог. Боловсролын салбарын дундаж цалин одоогоор 1.050.000 төгрөг байгаа.

-Нийтлэг үйлчилгээний алба хаагчдын суурь цалин 565 мянга байгааг долоодугаар сарын 01-ээс 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ. Улс орон даяар 52 мянган нийтлэг үйлчилгээний алба хаагч байгаа.

-Нийслэл, орон нутаг, яам, агентлагийн Төрийн захиргааны алба хаагчдын суурь цалингийн доод хэмжээ 718 мянган төгрөг байгааг 1 сая төгрөг болгоно. Ангилал зэрэглэлийг мөн оновчтой болгоно. Газрын дарга, хэлтсийн дарга хоёр 50 мянган төгрөгийн зөрүүтэй, ахлах, хэлтсийн дарга хоёрын хооронд 20, 30 мянган төгрөгийн зөрүүтэй байдлыг оновчтой тогтооно.

-Төрийн тусгай алба хаагчдын цалинг үндсэн нэг ангилалтай болгож, суурь цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлж байгаа. Үүн дээр мэдээж цолны нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлүүд гэх мэт бусад нэмэгдлүүд нь нэмэгдэж орж ирнэ.

-Баг, хороодын Засаг дарга нарын цалин 697 мянган төгрөг байгаа. Бид бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ эдгээр албан хаагчдын цалинг уялдуулан нэмэх арга хэмжээг авч байгаа.

Ингэснээр нийтдээ 986.6 тэрбум төгрөг буюу энэ удаагийн төсвийн тодотголын тал нь зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулагдана" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
банкир(202.9.40.154) 2023 оны 06 сарын 02

төрийн үйлчилгээнийхэний цалин нэмэлгүй л яаавхав зайлуул бага ч гэсэн цалингаа нэг приус, эсвэл iphone \nавна гээд л банкинд их зээл болгох юм, төрөөс авсан мөнгө нь банкинд буцаал хүүтэй ирэх юм, энэ нь\nкапиталист нийгмийн зөв тогтолцоо л юм болов уу

0  |  0
зочин(150.129.142.231) 2023 оны 06 сарын 01

Устгах юм бол наад нийтлэлээ больчихооч.

0  |  0
зочин(150.129.142.231) 2023 оны 06 сарын 01

Төрийн албан хаагчдаа ч нэмчихлээ. Тэд ч яахав яаж ийгээдалбан тушаалынхаа хир хэмжээтэй шууд пропорционалаар мөнгө хийгээд байдг улс. Ер нь төрийн албан хаагчдын авилгал хавтгай ш дээ монгол улсад. Одоо харин хувийн хэвшлийнхэн маань яана даа. Тэтгэврийг яаж нэмэхээ ч ярихгүй, ярихаараа энэ гишүүд нь өөр өөр юм яриад явчихна.

0  |  0
Top