Монгол иргэд олноор амьдардаг хотуудад салбар хороо байгуулж санал хураахаар тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 24

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Сонгуульд ажиглалт, мониторинг хийдэг иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулснаа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа. Энэхүү зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дэргэдэх “Сонгуулийн боловсрол клуб”-ын гишүүн судлаач, сэтгүүлчдэд танилцуулж хэлэлцүүлэх уулзалт  зохион байгуулжээ.

Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан зарим онцлог зохицуулалт, тэдгээрийн үндэслэлийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулахдаа, гадаадад оршин сууж буй сонгогч саналаа өгөх боломжийг нэмэгдүүлэхийн тулд өмнөх шиг зөвхөн дипломат төлөөлөгчийн газар байрлах хотуудаар зогсохгүй тухайн улсын хууль тогтоомжид нийцэх нөхцөлд  Монгол иргэд олноороо амьдарч байгаа бусад хотуудад бол салбар хороо байгуулж санал хураахаар төсөлд тусгасан байгааг дурдсан юм.

Харин иргэний нийгмийн зүгээс хуулийн төсөлд гадаадад байгаа иргэдээс санал авах асуудлыг нэмж, урьдчилсан санал хураалт болон нэрийн жагсаалтад хяналт тавих зохицуулалтыг тодорхой хэмжээнд сайжруулсныг сайшаан хүлээн авч байгааг дурдаад сонгогчдын санал хураах, тойрог байгуулах процессыг тодорхой болгох, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах арга хэмжээг далайцтай авах, сонгуулийн зардлын тайлангийн ил тод байдал, хяналтыг боловсронгуй болгох, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой авч болох арга хэмжээ зэрэг асуудлыг онцолж зөвлөмждөө тусгаснаа танилцууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhh(122.201.24.92) 2023 оны 05 сарын 24

haha

1  |  0
Top