ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

Аргын тооллын 5 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 4,

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 05.05-20.33
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 5 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top