Оросоос төрсөн 3 К-Поп од

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тархсан нэгэн хэллэг бол халлю. Солонгос давлагаа дэлхийг эзэлж, ертөнцийн нөгөө хязгаарт ч солонгос драм, кино, хөгжим, хоол унд, гоо сайхны хэрэглэлд нь автжээ.

Гадаадын охид хөвгүүд К-Поп од болохоор Өмнөд Солонгост ирж, хүнд хүчир шалгалт, сорилтыг даван туулдаг болжээ. Одоо Солонгост Япон, Тайвань, Хятад, Таиландын уран бүтээлчид маш олон болсон тул ялгахад ч бэрх болоод байгаа юм. Ингээд манай хойд хөрш ОХУ-д төрсөн, БНСУ-д амжилт олсон гурван алдартныг танилцуулъя.

1. LANA

LANA буюу Юдина Светлана Дмитриевна 26 настай. Сахалин аралд төрсөн тэрээр 2019 онд Өмнөд Солонгост “TAKE THE WHEEL” дуугаар гараагаа эхэлсэн.

Хүнд хэцүү даалгавар биелүүлэх Produce Camp 2020, Bravo Youngsters! зэрэг шоунд оролцож, хөдөө арлын орос эмэгтэйн хатуужлаар даван туулсан байдаг. Одоо Wild Entertainment Group агентлагтай гэрээтэй. Оросын анхны К-Поп дуучин. Татар аав, орос ээжтэй. Дуучнаас гадна юүтүүбчин. Хувцас загварын Lan Lan дэлгүүртэй. Телевизийн нэвтрүүлэгт оролцдог.

2.  Nova (X:IN)

Nova хэмээх Мария Павловна Емельянова 20 настай. Москвад төрсөн. Нутагтаа дуу оруулагч жүжигчний ажил эрхэлж байгаад Өмнөд Солонгост ирж, шалгалтад орсон.

Энэ жил X:IN хамтлагийн рэп дуучин болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хамтлаг Keeping the Fire’ дуугаар нээлтээ хийсэн. Nova-г К-поп ертөнцөд авьяас чадвараа бүрэн нээж чадна гэж шинжээчид үзэж байгаа.

3. Юри

Пак Юри Узбекстанд төрсөн ч Оросоос К-Поп ертөнцөд орсон. Одоо моделийн ажлаа түлхүү хийж байгаа ч ESVINE Entertainment агентлагийн JxR хамтлагийн гишүүн.

Produce X 101, Extreme Debut: Wild Idol нэвтрүүлгээр нэрд гарсан. 2019 онд БНСУ-ын иргэншил авчээ. 28 настай. ОХУ-ын усанд сэлэлтийн залуучуудын шигшээ багийн гишүүн байсан. Оросын армид алба хаасан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vivienne_lucien(202.9.46.13) 2023 оны 05 сарын 23

Goy bno, solongosiin mes zasal hiilgeed ch ungu ordoggui emegtei oduudiig bodvol jinhene gene saitai goy ohiduud bn, zaluu n ch gsn\n

0  |  2
DR. ADITYA(197.211.63.101) 2023 оны 05 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Top