Зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн үргэлжилж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэнд оролцож, компанийн үйл ажиллагаа, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай боловсон хүчний бүрдүүлэлт, төмөр замын ажил мэргэжлийн онцлогийг оюутан сурагчдад танилцуулж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг виртуал аяллаар сонирхууллаа.

 

 

Тус үзэсгэлэнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 агентлаг, зам, тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг гадаадын болон дотоодын 8 их сургууль, коллеж оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд, нээлттэй ажлын байрны мэдээллээ танилцуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top