"Трио" уран сайхны кино 9 дэх шагналаа хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Жүжигчин Д.Баттөмөр "Трио" уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ.

Дэлхийн дөрвөн тивийн, олон улсын кино наадмаас Трио" уран сайхны кино нийт 9 шагнал хүртээд байна. Хайрлан байж ургуулсан уран бүтээлийнхээ авсан шагнал бүрийг "навч" хэмээн билэгшээдэг жүжигчин Д.Баттөмөр ""Trio" киноны ес дэх навч. АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" боллоо. Чүүү Триочуудаа, дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээжээ. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд тус киног НҮБ-д толилуулсан. Энэ нь Олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах явдал юм. 

Мөн тус киноны уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 3-нд болдог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах зорилго тавьжээ. Үүний дараа Женевт ирж, тусгай тогтоол гаргуулахаар зэхээд байгаа ажээ.    

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(150.129.143.136) 2025 оны 03 сарын 13

mongoliig doromjilson kino

1  |  0
Close menu