ТЭД БИДНИЙ ТУХАЙ I Фашизмыг ялсан монголчуудын ДЭМЖЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

Өнөөдөр Аугаа эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баяр. ЗХУ-ын фашизмыг ялсан энэхүү ялалтад Монголын ард түмний оруулсан тус нэмрийн талаар Оросын хэвлэлүүдэд бичсэн зүйлсийг тоймлон хүргэе.


Түүхэн цаг үе өөрийн учир зангилаа, үйл явдлаараа улс орон ард түмнүүдийн дунд урт удаан харилцаа, нөхөрсөг замналыг бий болгодог. ЗХУ фашист Германы эсрэг дайтахад Монгол Улс анхнаасаа л сайн хөршийн ёсоор шууд дэмжлэг үзүүлж байсан билээ. Түүхч судлаачдын үзэж буйгаар Дэлхийн хоёрдугаар дайны гал дорно зүгт 1939 онд Халхын голд асаж эхэлсэн гэдэг. Халх голын дайн орон нутгийн шинжтэй зөрчил биш харин улс хоорондын дархан хилд халдсан томоохон дайн байсан юм. Тэр тулалдаанаас л Монгол, Зөвлөлтийн цэргүүд нэгнээ дэмжих, хамтран дайсны эсрэг тулалдах хүч нөөцөө хуваарилах, давуу талаа ашиглах зэрэг тулалдааны чухал туршлагыг хуримтлуулсан билээ. Хоёр орны итгэлцэл, нөхөрлөлийн урт зам эндээс эхтэй.

1941 оны зургаадугаар сарын 22. Монголчууд ЗХУ-ыг дэмжиж, тусламж үзүүлэх тухай хэдийнээ шийдсэн байсан. Тухайн үеийн БНМАУ-ын ард түмний тусламж, дэмжлэг Ялалтад хүрэх том хүчин зүйл болсон юм. Монголын ард түмний сайхан сэтгэлийн баатарлаг тусламж фронтод ирж, дайн дуустал хамт байсан билээ.

Дайны жилүүдэд нийтдээ 500 мянган адуу Монголоос ирж, нисэх онгоц, танк бүтээх зардлыг ч Монголын талаас төлж, тусалж байв. Үүнээс гадна 32 мянган морь Монголын ард түмний сайхан сэтгэлийн бэлэг болон ирж байсан түүхтэй. Тодруулбал, Улаан армийн 5 морь тутмын нэг нь Монгол адуу байдаг байлаа.

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд мэдээллийн хэрэгслүүд түүхийг гуйвуулж, түүхийн эсрэг зүйлсийг өгүүлэх болжээ. Зарим орнууд эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь эргүүлэн авчирсан чөлөөлөх дайны түүхэн ач холбогдлыг үгүйсгэж, сурах бичгүүдийг шинээр бичиж, хөшөө дурсгалыг нурааж байгааг бид харж байна. Энэ дайнд, эрх чөлөөний төлөөх ялалтад монголчуудын оруулсан хувь нэмэр мөн адил. Түүнийг ч бас хамтад нь үгүйсгэж байна.

1941 онд Монголын ард түмнээс ЗХУ-ын дайчдад 140 вагон янз бүрийн бэлэг илгээсэн байдаг. Монголчуудын санхүүгийн тусламжаар нийт 53 танк, түүний дотор Т-34 танк 32 ширхэгийг үйлдвэрлэсэн. Тэдний хананд жанжин Д.Сүхбаатар эсвэл Монголын бусад өөр баатруудын нэрийг бичсэн юм. Эдгээр танкуудын ихэнх нь Берлин хүрсэн. 

1941 оны есдүгээр сард “Монголын арт түмний фронтод илгээсэн бэлгийг цуглуулж, хуваарилах” төв комиссыг байгуулсан. Монгол Улсад аймаг бүрд улаан армийн дайчдад бэлэг илгээх салбар комиссууд ажиллаж, Зөвлөлтөд ч хүлээн авч хуваарилах салбар комиссууд зохион байгуулалтад орон ажиллаж байсан түүхтэй.

Зөвлөлт улсад илгээх тусламжид Монголын иргэн бүр гар бие оролцсон. Хандив цуглуулах үйлсэд Улаанбаатарын үйлдвэр комбинат, станцын ажилчид оролцож, зохион байгуулагдан ажиллаж байсан. Иргэд Зөвлөлтийн улаан армид мөнгө, алт мөнгө, үнэт эдлэл, дулаан хувцас, хүнс хэрэгсэл гээд бүх төрлийн бараа материалын тусламж үзүүлсэн. Үслэг дулаан арьс, арьсан эдлэл, мах бэлтгэх бригадуудыг орон нутагт зохион байгуулсан. Монгол бүсгүйчүүд хэдэн зуун бүлэгт хуваагдан Зөвлөлтийн дайчдад дулаан хувцас хэрэгсэл оёж, нэхэж илгээж байлаа. Шархадсан улаан армийн цэргүүдэд цусаа хандивлахад ч Монгол иргэд оролцсон. Залуучуудын байгууллага, үйлдвэрчний эвлэл улаан армид туслах сан байгуулан ажиллаж байсан юм. Ажилчид амралтын өдрөөс татгалзаж, илүү цагаар ажиллан төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг сандаа төвлөрүүлж, улаан армид илгээж байлаа. Өрх бүрд, малчны хот, айл бүхэнд улаан армид өгөх хандив, тусламжийн бэлгийг цуглуулж илгээдэг байв.

Дайны жилүүдэд ЗХУ-ын нийт материаллаг тусламжийн гуравны нэгийг Монголын ард түмэн дангаараа илгээсэн байдаг. Дөрвөн жилийн турш Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх хөрөнгөөр ЗХУ-д, Улаан армийг Ялалт байгуулахад нь монголчууд тусалсан билээ.

Монголын ард түмнээс 435 сая төгрөгийн материаллаг тусламж, 300 кг алт, 100 мянган долларын тусламж, дэмжлэг Зөвлөлтийн ард түмэнд ирүүлжээ.

ЗХУ-д үзүүлсэн эдийн засгийн болон сайхан сэтгэл, ёс суртахууны энэ дэмжлэг фашист, милитарист үзэл санааны эсрэг Ялалт байгуулж, хөрш хоёр орны ард түмнүүдийн дунд өнөөг хүртэл нуршгүй гүн бат нөхөрлөл, найрсаг харилцааг бүтээж өгчээ.

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.40.5) 2023 оны 06 сарын 27

Zoboh tsagt nohriin chanar tanigdana .

0  |  0
Бурмаа(164.132.198.183) 2023 оны 06 сарын 08

Тийм тийм мэднэ. Гэхдээ жижиг улс мөртлөө аймаар тусалсан байна. Арга ч үгүй биз. Монголын тусгаар тогтнолыг Орос улс л дэмжсэн. Гэхдээ Хиагтын 3 улсын хэлэлцээрээр Өвөр монголыг Хятадын мэлэлд, Ар монголыг ЗХУ авахаар хуулийг хүчээр тулгасан. 1989 онд Орос улсад хувьсгал гарч ЗХУ задарч хяналт суларсан үеийг далимдуулж монголчууд Оросоос тусгаар тогтноогүй байсан бол халимаг, буриад эд нар шиг л нэг цөөнх нь болох байсан. Өвөр монголчууд уйгаржин бичгээсээ болоод тусгаар тогтнож чадаагүй дууссан юм.

0  |  0
Зочин(66.181.161.201) 2023 оны 05 сарын 17

2020 онд ялалтын 75 жилийн ойн баяраар орсууд бидэнд баярласнаа илэрхийлж дорнод аймгийн халх голд нэг ШИНЭ СУМ БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨ ӨГЧ БАЙСНЫГ ТОД САНАЖ БАЙНА. МАРТАЖ БОЛОХГҮЙ . Бас бүгдийг харлуулж бүр болохгүй.Шувуун тархитай загасны ой санамжтай биш бол юм уншдаг хүмүүс мэдэж л байгаа.

2  |  0
Зочин(150.129.143.191) 2023 оны 05 сарын 13

АНУ , БРИТАНИ бүүр сүүлд 1944 -7онооссараас л холбоотон болж оролцож эхлэсэн байдаг юм шүү

0  |  0
зочин(66.181.165.147) 2023 оны 05 сарын 17

Бидний эцэг эхчүүд өвгөд хөгшид дээдсүүд чамаас тэнэг байгаагүй юм шүү

0  |  1
Zochin (192.82.74.229) 2023 оны 05 сарын 17

Бид тус санаж тусламж өгөөгүй.Чи тэр үед төрөөгүйгээ аз гэж бод.Одоо ч гэсэн юу хийсэн юм.

1  |  2
Зочин (202.9.46.96) 2023 оны 05 сарын 17

Дэлхийн 2-р дайн эхэлсэн өдрөөс дуустал МОНГОЛЧУУДЫН ӨГЧ БАЙСАН ТУСЛАМЖИЙН тухай өмнөх жилүүдэд оросууд дурсаж талархаж байсан үе байсан уу? Ёстой тийм юм хэзээч байгаагүй. Төр засаг нь ард түмэн нь бүгд дурсах ч дургүй байсан.\nОДОО Л НЭГ ЮМ ОЙЛГОЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ? Олон улсын хорионд ороод ядарч эхлэхээ мэдээд л нэг их хайртай болж буй хэрэг , жаахан сэхээ авахлаараа яаж харьцахыг нь харцгаа.\nӨМХИЙ ХУЛМАСАА ХАНЛУУЛААД Л ЯМАР ИХ ЗАНТАЙ БОЛДОГИЙГ НЬ МАРТААГҮЙ БИЗДЭЭ. Оросуудын амьдрал нь биднээс нэг их дээрдэх юмгүй адилхан гуйлгачингууд.

3  |  4
.(202.55.188.46) 2023 оны 05 сарын 17

үнэхээр оросууд ингэж боддог юмуудөө ....үхсэн жил болгон бид нар оросууд ингэж ярьж гэнэ гэсэн хоосон сурагаар өөр хоорондоо тэрүүхэндээ өөрсөдийгөө хөөргөөд өнгөрдөгшдээ үхсэн

3  |  2
Эрдэнэ (192.82.75.77) 2023 оны 05 сарын 17

Ядуу жижигхэн Монгол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 50 хувийг өгч байсан гэж яриж байна даа Оросууд

2  |  0
Зочин(192.82.78.41) 2023 оны 05 сарын 17

Хэрэв Орос дэлхийн 2р дайнд ялж дэлхийг фашизмаас авраагүй бол өнөөдөр бүгд фашизмын яргалал дор байх блаа. 27 сая иргэдийнхээ амиар энэ ялалтыг авчирсаныг мартах ёсгүй. АНУ Англи яах вэ. Өөрийн ашиг сонирхлын үүднээс ёс төдий л оролцсон юм шүү дээ. Японы 2 хотод атомын бөмбөг хаяж энгийн номхон хэдэн зуун мянган иргэнийг хядсан нь дэлхийн түүхэнд бгаагүй балмад явдал болсон. Дэлхий Орос улсад баярлаж явах ёстой.

9  |  1
Авлигчисан (150.129.143.119) 2023 оны 05 сарын 17

Монгол улс хэдий тусалсанч оросууд биднээс маш олон зүйлсийг хулгайлсан өмнө нь тусламж гээд өгсөн зүйлээ одоо болохоор өр гээд авсан газар нутаг авсан бас манай улсийг өөртөө засах улс болгох гэсэн бас давхар их тусалсан цэдэнбалийг дураараа өөрсдөө өөр хүнээр сольж бас оросууд цахилгааныг хөхөө болих гэж цахилгаан станц барих өөрсдийнхөн байгалт хордой гээд бэлэг эрхтнээ үргэжлүүлэн хөхүүлэх санаатай улс\n

5  |  7
Za russia(124.158.66.32) 2023 оны 05 сарын 17

өнөөдөр бид чинь ази даа хамгийн нөлөөгүй улс, ардчилалын удирдагын чадлаар 32 тэрбүм долларын өртэй болжээ ах минээ

5  |  3
Зөнч(64.119.23.105) 2023 оны 05 сарын 17

монголчуудын тусыг санаж байгаа бол 60хувийн гаалийн татвараа 5 болгож Эгийн голын Усан цахилгаан станц барихад тээг болохоо боль,оросууд аа

7  |  4
бүсгүй(66.181.161.225) 2023 оны 05 сарын 17

Манай улс дэндүү их бүр хэтэртэл тусалсан даа. \n\nТусламжийн 30 хувь гэдэг асар том тоо шүү.\nБид ийм чадалтай ард түмэнтэй гэдгярэ бахархаж бн

9  |  0
Зочин(202.9.46.195) 2023 оны 05 сарын 17

Англи ялагдаад ЗХУ АНУ-н хооронд хавчуулагдаж л аврагдлаа

7  |  1
Зочин(202.126.88.187) 2023 оны 05 сарын 17

2-р дайнд ссср,ану,англи 3 улсын эвсэл ялсаан.дэлхий даяар 5 сарын 8-нд дайнд үрэгдсэн цэргүүд,энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх хүндэтгэлийн өдөр болгож өнгөрүүлдэгээ.түүнээс биш энэ өдөр бол сүртэй парад хийж,концерт тоглоод бдаг баяр ерөөсөө биш.энэ дайнд дэндүү их хүн үрэгдэж,даагдашгүй их эд матералын хохирол гарсан.ссср гэхэд л энэ дайнаас учирсан хохирол,шокноосоо үндсэндээ гарч чадахгүй байсаар,80-аад он гэхэд э/з нь дефолтод орж,улмаар задарсан бдаг.түүнээс биш горбачёв гэдэг этгээдээс болоод тэгчихсэн юм бишээ.асар их уй гашууны өдрийг баяр болгдог гаж сэтгэхүй зөвхөн оросод л бнаа

2  |  9
өөө(192.82.82.76) 2023 оны 05 сарын 17

эх сурвалж байхгүй.өөрөө зохиогоод биччихсэн.өөрсдийгөө л баярлуулах юм даа чаавааасэ

3  |  6
Top