Д.Амарбаясгалан: Холимог тогтолцоо нь Монголын сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргана

2023 оны 05 сарын 03

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуудан Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.

(2023.05.03)


 

Тэрээр "Засгийн газар дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн байдаг. Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол, саад гарч байсан. Нөгөө талаараа Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй парламентын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүссэний улмаас Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний үүргийг хавсарч хийх асуудал нь нийгмийн сэдэв болж яригдаж ирсэн байдаг.
 


Тэгвэл Үндсэн хуулийн Цэц 2022 онд 01, 02 дугаар тогтоолуудыг гаргахдаа Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүдэд нээлттэй байх ёстой, гагцхүү нээлттэй байхын хажуугаар УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ нь олон улсын жишиг стандартыг хангавал парламентын гишүүний тоо хэт цөөн байгаагаас үүдэлтэйгээр Монгол Улсад энэ асуудал үүсэж байна гэдгийг үндсэндээ тогтоолынхоо үндэслэл хэсэгт дурдсан байдаг.

Тэгвэл энэ асуудлыг үндэслэж УИХ 54 дүгээр тогтоолыг гаргаж, Засгийн газарт гишүүдийн тоо тогтоох үүрэг өгөгдсөн.

Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентийн сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна гэж болно.

Нэг ёсондоо хөгжингүй улсуудын хувьд дан ганц нэг төрлийн сонгуулийн тогтолцоог хэрэглэж ирсэн бол хөгжлийнхөө шинэ түвшинд гаргах, иргэд сонгогчдийн санал гээгддэггүй байх, сонгогч бүрийн санал нь төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийнхаа тогтолцоог шинэ шатанд гаргадаг.

Монгол Улсын хувьд сонгуулийн тогтолцоогоо шинэ шатанд гаргах буюу холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм." гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.165) 2023 оны 05 сарын 03

152 бол зөвхөн намуудад гэмт хэрэгтнүүдээ төрд чихэхэд ашигтай !!!! 76 амьтан 40,0 их наядыг хулгай хийдэг байсаныг, намууд нийлж байгаад 152 амьтан 80,0 их наядыг хулгайлдаг болгож байгаа юм байна... монгол улс 152 -г тэжээх гэж мөхөх юм байна л даа!!!!!! эрс эсэргүүэж байна

0  |  0
Top