Засгийн газар ҮХНӨ-ийн төсөлтэй танилцаж, УИХ-д өргөн барихаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2023.05.02/ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.

Улмаар хуульд зааснаар өнөөдрийн /2023.05.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, дэмжлээ.

Ингэснээр өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барихаар болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top