Ө.Уянга Буриадын Тоскад дуулна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Монгол Улсын Гавьяат жүжигчин Өнөшихбаярын Уянгын гадаад дахь аялан тоглолт үргэлжилсээр байна. Тэрээр өнгөрсөн сард Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Дуурь, бүжгийн академик театрын Жузеппе Вердигийн "Травиата" дуурьд дуулсан бол энэ удаад ОХУ-д зочлох юм.

Тавдугаар сарын 26-нд Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Тоска” дуурь тавигдана. Ө.Уянга Флория Тоскагийн дүрийг бүтээх юм. Манай дуучин 2018 онд энэ тайзан дээр тоглож байсан бөгөөд энэ удаад Оросын алдарт дуучин Михаил Пироговтой хамтран ая дуугаа өргөнө. Манай дуучин Н.Мөнхзул мөн оролцон тоглох юм.

Буриадын Соёлын сайд Соелма Дагаева “Монголын алдарт дуучны айлчлан тоглолт урлаг сонирхогч хүн болгоны хувьд алгасаж болохгүй том үйл явдал. Пуччинигийн агуу бүтээлийг дэлхийн алдарт дуучны хоолойгоор сонсох сайхан боломж” гэж хэлжээ.

Удирдаач: Валерий Волчанецкий

Флория Тоска: Ө.Уянга

Марио Каварадосси: Михаил Пирогов

Барон Скарпиа: Н.Мөнхзул

Чезаре Анджелотти: Максим Санкиров

Ризничий: Галсан Ванданов

Сполетта: Чингис Иванов

Шарроне: Евгений Островский

Пастушок: Чингис Иванов

Офицер: Эдуард Жагбаев

Узник: Данзан Бальжинимаев

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэнм(66.181.177.77) 2023 оны 04 сарын 17

Гахай Түвшинтөгс МОНГОЛЫН дуурь бүжгийн эрдмийн театрыг сөнөөх ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа юм байна энэ гахайг залуулаач ээ

1  |  0
Зочин(66.181.191.96) 2023 оны 04 сарын 17

Мундаг авьяаслаг дуучиндаа баяр хүргэе. Амжилт улам гялалзаарай . Монголын театрынхныг гайхтал гадаад орнуудад дуулж яваарай.

0  |  0
иргэн(157.167.37.180) 2023 оны 04 сарын 17

Даруу зан хүнийг чимнэ

1  |  0
Top