Оюутан цэргийн "квот"-ыг 1500 болгож нэмлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан-цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт”-д хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн зааж, жил бүр хамрагдах оюутан, суралцагчийн тоог 500-гаар нэмэгдүүлэхээр тусгасан боловч 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулан суралцуулсан.

Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад I дамжааны 8247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2,8-аас дээш) 4887 оюутан байгаа юм.

“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 03 дугаар сарын 06-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залуустай 03 дугаар сарын 23-ны өдөр хийсэн уулзалтад оюутнуудаас нэлээдгүй санал гаргасаны нэг нь Оюутан-цэрэг сургалтад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх талаар байсан нь МУ-ын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар оюутан залууст тулгамдаад байгаа нэлээдгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болсны нэг нь “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагчийн тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн явдал байлаа.

Түүнчлэн зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан энэхүү хөтөлбөрт Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчийг мөн хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг хангаж байна. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Батлан хамгаалах яамнаас төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуус Та бүхнийг бүртгэлд идэвхитэй хамрагдахыг хүсч байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ASS(97.120.56.254) 2023 оны 04 сарын 01

ELBEGDORJIIN SANAACHILSAN NAAD TENEGLELEE ZOGSOO. ERDEM CH SURSAN UIMGUI TSEREG CH BOLSON UIMGUI HEDEN ERIIN HUGARHAINUUD BELDEJ MUNGU HURUNGU UREHEE BI=OLIMOOR UIM. TSAAGUURAA MONGOL ERCHUUDIIG ALI CH UGUI HOOSON TOLGOI BOLGOH GESEN MUU SANAANII SHUU.

0  |  0
Тулга (202.131.240.138) 2023 оны 04 сарын 01

Болих хэрэгтэй цэргийн албыг заавал биеэр 1-с дээш жил хаах хэрэгтэй 3 сар юу сурах юм. Дарга нарын хүүхдүүдэдз зориулсан хөтөлбөр

1  |  0
Top