ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч ихэснэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Аргын тооллын 3 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 10

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 06.34-19.19
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 10, Найралт эх одтой, шар хулгана өдөр. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top