Системийн нөлөө бүхий банкуудын зээлийн хүү дунджаар 3% өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Сүүлийн саруудад зээлийн өсөлтийг хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл буюу иргэдийн зээл голлон бий болгож буй бол бизнесийн зээл саарсан хэвээр байгаа юм. Банкны системийн зээлийн өсөлт цаашид нам түвшинд байх хүлээлттэй байна. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын хадгаламж болон зээлийн хүүнд үзүүлж буй дамжих нөлөөг авч үзэхэд, сүүлийн нэг жилийн хугацаанд хадгаламжийн хүү 4-5 нэгж хувиар өссөн бол зээлийн хүү системийн ач холбогдолтой банкуудад дунджаар 3 нэгж хувиар, жижиг банкуудын хувьд харилцан адилгүй өсөлттэй байна.

Мөнгөний нийлүүлэлтийг авч үзвэл сүүлийн саруудад гадаад валютын цэвэр орох урсгал нэмэгдсэн нөлөөгөөр М2 мөнгөний өсөлт эрчимжжээ. Ирэх онуудад М2 мөнгөний өсөлтийн төлөв төлбөрийн тэнцэл болон банкны зээлийн өсөлтийн түвшнээс хамаарахаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top