ДОРНЫН ЗУРХАЙ: Бизнес эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 26

Аргын тооллын 3 сарын 26, Адьяа гараг. Билгийн тооллын 5

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 06.44-19.12
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 3 сарын 26, Адьяа гараг. Билгийн тооллын 5, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top